Сургалт, төлбөр, сертификатын талаар хамгийн их асуудаг асуултууд. Хариулт олдохгүй бол Messenger-ээр бичээрэй.
Төлбөр ба бүртгэл
Төлбөрөө хэрхэн төлөх вэ?
QPay (банкны аппаар QR уншуулах) эсвэл дансаар шилжүүлж төлнө. QPay-ээр төлбөл сургалт тань шууд нээгдэнэ.
Дансаар шилжүүлсэн. Хэзээ нээгдэх вэ?
Гүйлгээний утга дээр захиалгын дугаараа бичсэн бол бид шалгаж баталгаажуулмагц нээгдэж, танд имэйл очно. Удсан бол Messenger-ээр захиалгын дугаараа бичээрэй.
Бүртгэл заавал үүсгэх үү?
Тийм. Төлбөр төлөх үед таны имэйлээр бүртгэл автоматаар үүсч, нэвтрэх мэдээлэл имэйлээр очно.
Төлбөрөө буцааж авч болох уу?
Сургалт, файл худалдан авмагц бүрэн нээгддэг дижитал контент тул төлбөр буцаахгүй. Худалдан авахаасаа өмнө үнэгүй хичээлүүдийг үзээрэй. Дэлгэрэнгүйг Буцаалтын бодлого-оос харна уу.
Хичээл үзэх
Хичээлээ хаанаас үзэх вэ?
Сайтын дээд цэсний «Миний сургалт» дээр дарж нэвтэрнэ. Худалдан авсан сургалтууд тань тэнд харагдана.
Хэр удаан үзэх эрхтэй вэ?
Онлайн сургалт 2 жилийн хандалттай. Энэ хугацаанд хүссэн үедээ, хэдэн ч удаа дахин үзнэ.
Утаснаас үзэж болох уу?
Болно. Компьютер, утас, таблет аль ч төхөөрөмжөөс үзнэ. Харин дасгалаа урьдчилан суулгасан компьютер дээр хийхийг зөвлөж байна.
Excel-ийн аль хувилбар хэрэгтэй вэ?
Microsoft 365 эсвэл Excel 2016-аас хойшхи хувилбар. XLOOKUP зэрэг шинэ функц Excel 2021 ба 365-д ажилладаг. Хуучин хувилбарт орлох аргыг хичээл дээр заасан.
Асуулт гарвал хэнээс асуух вэ?
Хичээлийн доор эсвэл Messenger-ээр бичээрэй. Багш ажлын 2 өдрийн дотор хариулна.
Сорил, шалгалт, сертификат
Сертификат яаж авах вэ?
Хичээлийнхээ 80%-ийг үзэж «Дуусгах» товчоор тэмдэглэсний дараа Төгсгөлийн шалгалт нээгдэнэ. 30 асуулт, 30 минут, 80%-иас дээш оноо авбал тэнцэнэ. Тэнцмэгц сертификат автоматаар үүсч, «Миний сургалт → Сертификатууд» хэсгээс татаж авна.
Шалгалтад унавал яах вэ?
Нийт 3 удаа өгөх боломжтой. Бүлэг бүрийн «Өөрийгөө шалгах сорил»-ыг хязгааргүй дахин өгч бэлдээрэй.
Сертификат дээрх нэрээ яаж засах вэ?
«Миний сургалт → Тохиргоо» хэсгийн «Сертификат дээр гарах нэр» талбарт овог нэрээ зөв бичээд хадгална.
Сертификат жинхэнэ гэдгийг яаж шалгах вэ?
Сертификат бүр QR кодтой. Уншуулахад gavaa.mn дээрх тухайн сертификатын хуудас нээгдэнэ.
Татаж авах бүтээгдэхүүн (загвар, ном)
Худалдаж авсан файлаа хаанаас татах вэ?
Төлбөр баталгаажмагц таны имэйлд татах холбоос очно. Мөн «Миний сургалт → Захиалгууд» хэсгээс татна.
Татах хугацаа хязгаартай юу?
Тийм. Худалдаж авснаас хойш 30 хоногийн дотор, нийт 5 удаа татна. Хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө сануулах имэйл очно. Файлаа компьютер дээрээ хадгалж аваарай.
