- НУУЦЛАЛЫН БОДЛОГО (PRIVACY POLICY)
3.1. Цуглуулах мэдээлэл
Платформ нь үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчийг баталгаажуулах зорилгоор дараах мэдээллийг цуглуулна:
- Овог нэр, Цахим шуудан (И-мэйл) хаяг, Утасны дугаар.
- Системд нэвтэрсэн IP хаяг, төхөөрөмж болон хөтөчийн мэдээлэл (Нэг хаягийг олон хүн ашиглаж байгаа эсэхийг хянах зорилгоор).
3.2. Мэдээллийн аюулгүй байдал ба Хадгалалт
3.2.1. Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу чанд нууцалж, гуравдагч этгээдэд зарах, дамжуулахгүй байх үүргийг хүлээнэ.
3.2.2. Төлбөрийн мэдээлэл: Платформ нь суралцагчийн банкны картын дугаар, нууц код зэрэг санхүүгийн мэдээллийг өөрийн сервер дээр хадгалахгүй. Төлбөр тооцоо нь Монголбанкны зөвшөөрөлтэй дотоодын найдвартай цахим төлбөрийн гарцуудаар (qPay, SocialPay, Банкны аппликейшн) дамжин хамгаалалттай орчинд хийгдэнэ.
3.3. Мэдээлэл устгуулах эрх
3.3.1. Суралцагч өөрийн бүртгэл болон хувийн мэдээллээ платформын дата баазаас бүрмөсөн устгуулах хүсэлтийг манай тусламжийн сувгаар гаргах эрхтэй. Мэдээллийг устгаснаар сургалтын эрхүүд давхар устахыг анхаарна уу.
