Буцах
  1. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ (TERMS OF SERVICE)

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь gavaa.mn (цаашид "Платформ" гэх) болон тус платформоор үйлчлүүлж буй хэрэглэгч, суралцагч (цаашид "Суралцагч" гэх)-ийн хооронд үүсэх харилцааг зохицуулах цахим гэрээ юм.

1.2. Суралцагч платформд бүртгүүлж, үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн чагтыг (checkbox) дарснаар энэхүү гэрээг албан ёсоор байгуулсанд тооцно.

Хоёр. Сургалтын хэлбэрүүд ба Хэрэглээний журам

2.1. Урьдчилан бэлдсэн видео хичээл ба Дасгал файл: Суралцагч урьдчилан бэлдсэн видео хичээлийг үзэх болон дасгал файлыг ашиглах эрхийг төлбөр төлөгдсөн өдрөөс эхлэн яг 2 жилийн хугацаатай (730 хоног) эдэлнэ. Хугацаа дуусмагц системээс хичээл үзэх эрх автоматаар хаагдана.

2.2. MS Teams шууд (Online Live) сургалт: Шууд хичээлүүд батлагдсан цагийн хуваарийн дагуу MS Teams програмаар явагдана. Суралцагч өөрийн шалтгаанаар хичээлээс хоцорсон, тасалсан тохиолдолд платформын зүгээс хичээлийг нөхөж орох, төлбөрийг буцаах үүрэг хүлээхгүй.

2.3. Танхимын сургалт: Танхимын сургалт нь заагдсан байршил, цаг хугацаанд явагдах бөгөөд суудлын тоо хязгаартай байна. Суралцагч танхимын дотоод журам, сургалтын соёлыг чанд баримтлах үүрэгтэй.

2.4. Бэлэн загвар (Template) худалдаа: Худалдан авсан бэлэн загваруудыг зөвхөн хувийн болон дотоод үйл ажиллагаандаа ашиглах эрхтэй.

Гурав. Оюуны өмч ба Хориглох зүйлс

3.1. Платформ дээрх бүх видео хичээл, дасгал файл, бэлэн загварууд нь Платформын өмч (Зохиогчийн эрх) бөгөөд Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хуулиар хамгаалагдана.

3.2. Суралцагч нь өөрийн нэвтрэх хаяг, нууц үгийг бусдад дамжуулах, нэг хаягийг олон хүн дундаа ашиглахыг хатуу хориглоно.

3.3. Видео хичээлийг дэлгэцээр бичиж авах, татаж авах, дасгал файл болон бэлэн загварыг гуравдагч этгээдэд дамжуулах, худалдах, интернэтэд нээлттэй байршуулахыг хориглоно. Энэхүү заалтыг зөрчвөл эрхийг шууд хааж, хуулийн байгууллагад шилжүүлнэ.

Дөрөв. Сертификат олгох нөхцөл, журам

4.1. Платформын сертификат: Суралцагч нь тухайн сургалтын хөтөлбөрийг амжилттай дуусгаж, шалгуурыг хангасан тохиолдолд системээс цахим (дижитал) сертификатыг автоматаар олгоно.

4.2. Шалгалт өгөх эрх үүсэх: Суралцагч урьдчилан бэлдсэн онлайн видео хичээлүүдийн 80%-иас доошгүй хувийг бүрэн үзэж дуусгаснаар төгсгөлийн шалгалтыг өгөх эрх нээгдэнэ.

4.3. Шалгалтын журам:

  • Төгсгөлийн шалгалтыг өгөх хугацаа 30 минут байна.
  • Суралцагч шалгалтыг өгөх нийт 3 (гурав) удаагийн оролдох эрхтэй.

4.4. Тэнцэх босго оноо: Суралцагч төгсгөлийн шалгалтыг 80% буюу түүнээс дээш хувийн амжилттай өгснөөр шалгалтад тэнцсэнд тооцогдож, сертификат авах эрх үүснэ. 3 удаагийн оролдогоор босго оноонд хүрээгүй тохиолдолд сертификат олгогдохгүй.

4.5. Эрх зүйн статус: Платформоос олгож буй цахим сертификат нь тухайн суралцагчийг онлайн сургалтыг дүүргэж, төгсгөлийн шалгалтад тогтоосон оноогоор тэнцсэнийг гэрчлэх платформын дотоод баримт бичиг юм. Энэхүү сертификат нь Монгол Улсын Боловсролын хууль тогтоомжид заасан албан ёсны боловсролын зэрэг, мэргэжил олгох диплом, үнэмлэх зэрэг төрийн загварын баримт бичиг биш болно.